Роналдо Сери А лигийн 10 дахь гоолоо оруулж, “Ювентус” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-01

Италийн Сери А лигийн 14 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Фиорентина”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авснаар 40 оноотой болж ирлээ. Өнөөдөр “Наполи” хожсон байлаа ч гэсэн “Ювентус”-ээс 8 оноо алдаж, хоёрдугаар байрт бичигдэх юм.

Тоглолтын 31 дэх минутад Бентанкур гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 69 дэх минутад Кьеллини нэгийг нэмсэн юм. Улмаар Роналдо 79 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, энэ улирлын Сери А лигийн 10 дахь гоолоо орууллаа. Ингэснээр тэрбээр “Женоа” клубын Польш довтлогч Пентекийн хамтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

СПАЛ 2-2 Эмполи

Сампдория 4-1 Болонья