УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. ХААХҮ-ийн сайдыг томилох асуудал гацсан учраас дараагийн асуудлыг хэлэлцэхээр боллоо. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан горимын саналаа хэлж, бүрэн эрхээсээ татгалзахыг уриаллаа.
Тэрбээр “УИХ-ыг тараахаас өмнө цөмөөрөө бүрэн эрхээсээ татгалзаад, хууль, хяналтын байгууллагад ажиллах эрхийг нь өгье. Шударга ёс эндээс эхэлнэ гэвэл бүгдээрээ халдашгүй эрхээсээ татгалзая. Энэ дөрвөн гишүүн ч гэсэн зөвшөөрч байгаа биз дээ. Л.Оюун-Эрдэнэ ээ, Т.Аюурсайхан аа. Өнөөдөр бүгдээрээ гарын үсгээ зуръя. Чадна биз дээ, айхгүй юу” хэмээн хэллээ.