УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа билээ. УИХ-ын дарга М.Энхболд Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан саналыг дэмжиж, өөрийг нь огцруулах шаардлага тавьж байгаа гишүүдтэй уулзахаар гарлаа.
Тиймээс чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Одоо чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар санал, дүгнэлт уншлаа.