“Ливерпүүл” талбайдаа “Наполи”-г хожиж, хасагдах шатанд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-11

Аваргуудын лигийн С хэсэгт жинхэнэ гал гарсан өрсөлдөөн өрнөсөн. Сүүлчийн тойргийн үр дүнгээс шалтгаалж аль ч баг хэсгээ тэргүүлж, аль нь ч Европа лиг рүү унаж магадгүй байсан. 

Тэгвэл Францын “ПСЖ” клуб “Црвена Звезда”-г хожих даалгавраа маш сайн биелүүлж, талбайд нь 1:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 11 оноотой болж, хэсгээс нэгээр гарч байгаа юм. Тоглолтын 9 дэх минутад Кавани тооны харьцааг нээсэн бол Неймар 40 дэх минутад нэгийг нэмжээ. Харин эзэн багаас Гобелич 56 дахь минутад тооны харьцааг ойртуулсан ч Маркиньос 74, Мбаппе 90 дэх минутад нэг нэгийг оруулж, багтаа ялалт авчирсан юм.

Тэгвэл талбайдаа Италийн “Наполи”-г заавал хожиж байж хэсгээс гарах байсан Английн “Ливерпүүл” үүргээ биелүүлж, хүчтэй өрсөлдөгчөө 1:0-ээр хожлоо. Ийнхүү  тэд 9 оноотой болж, гоолын зөрүүгээр Италийн багийн дээр бичигдэж чадсан юм. Харин “Наполи” тун ч сайн тоглолтууд үзүүлж байсан ч Европо лиг рүү унахаар боллоо.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг “Ливерпүүл”-ийн супер од Салах 34 дэх минутад оруулж, багтаа хэрэгтэй хожлыг авчирсан билээ.