"Гуанжоу мастерс" тэмцээний хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг эхний өрсөлдөгч болох Хятадын Ли Янаныг өчих мэхээр цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарсан. Манай бөх хэсгийн аваргын төлөө Испанийн Жулия Фигуериотай барилдана.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Алтансүх эхний тойрогтоо Казахстаны бөх Ерлан Серикжановтай барилдаж, даралтаар цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарлаа. Манай бөх хэсгийн аваргын төлөө Бразилын бөх Даниэл Каргнинтай барилдана.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Г.Болдбаатар Узбекстаны шилдэг бөх Шарафуддин Лутфиллаевтай барилдаж, торгуулаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.