Д.Амартүвшин "World masters"-аас хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-14

Хятадын Гуанжоу хотноо жүдо бөхийн жин жингийн шилдэг 16 бөхийн "Дэлхийн мастерууд" тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. 

Манай бөх хагас шигшээд Гүржийн бөх Амиран Папинашвилид ялагдсан. Харин хүрлийн төлөө Бразилын бөх Эрик Такабатакег цагийн төгсгөлд базари үнэлгээгээр буулгаж авч, мастеруудын тэмцээнээс медаль хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүрлийн төлөө Оросын Ирана Долговатай барилдсан ч ялагдсанаар медальгүй хоцорлоо.