“Манчестер Сити”, “Тоттенхэм” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-15

Английн премьер лигийн 17 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Манчестер Сити” клуб энэ тойрогт талбайдаа “Эвертон”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 44 оноотой болж, хүснэгтийн тэргүүнд гарч ирлээ.

Тоглолтын 22, 50 дахь минутад Габриэл Жезус дубль хийж, удаан хугацааны дараа гоолдсон.  Тэгвэл 65 дахь минутад Кэлверт-Льюин тооны харьцааг ойртуулсан ч Стерлинг 4 минутын дараа премьер лигийн энэ улирлын 9 дэх гоолоо оруулж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.

Топ дөрөв орох, цаашлаад түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Тоттенхэм” клуб энэ тойрогт талбайдаа “Бөрнли”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 39 оноотой болж, хоёрдугаар байраа хадгаллаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад Эриксен оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Фүлхэм 0-2 Вест Хэм

Вулверхэмптон 2-0 Борнмут

Уотфорд 3-2 Кардифф

Хаддерсфилд 0-1 Ньюкасл

Кристал Палас 1-0 Лестер