Хятадын Гуанжоу хотноо жүдо бөхийн "Уорлд мастерс" тэмцээний хоёр дахь өдрийн хэсгийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр манайхаас 4 бөх гарч барилдсанаас -100 кг-д хүч үзсэн Л.Отгонбаатар финалд шалгарлаа.
Манай бөх хагас шигшээд Египетийн бөх Рамадан Дарвиштай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр буулгаж авснаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдэв. Финалд Л.Отгонбаатар Гүржийн бөх Варлам Лепартелианитай барилдана.