“Тоттенхэм”, “Челси” шөвгийн дөрөвт үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-19

Английн лигийн цомын тэмцээний ¼ шигшээн үлдсэн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Лондоны багууд болох “Арсенал” болон “Тоттенхэм” хоорондоо таарч, ширүүн “тулаан” хийлээ. Энэ тоглолтод “Тоттенхэм” илүү байж, өрсөлдөгчөө 2:0-ээр хожсон юм. Ингэснээр шөвгийн дөрөвт үлдлээ.

Тоглолтын 20 дахь минутад Сон Хын Мин тооны харьцааг нээсэн. Улмаар Деле Алли 59 дэх минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирлаа.

Тэгвэл “Челси” клуб энэ шатанд “Борнмут”-тай тулж, 1:0-ээр хожлоо. 84 дэх минутад Азар тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулж, багаа шөвгийн дөрөвт үлдээлээ. Ийнхүү “Манчестер Сити”, “Челси”, “Тоттенхэм” болон “Бертон” багууд үлдлээ.  Шөвгийн дөрөвт “Бертон” гурван том багийн нэгийнх нь аманд “зөөлөн боорцог” болж очих нь.