Юта Жазз талбай дээрээ өмнөх жилийн аварга баг Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо. Тус хоёр баг энэ улиралд хоёр дахь удаагаа таарч байгаа бөгөөд эхний тоглолт аваргуудын ялалтаар өндөрлөсөн билээ. Харин өнөөдөр Жазз талбай дээрээ илүүрхэж 103-108 харьцаагаар хожил байгууллаа. Жазз улиралын 15 дахь хожлоо байгуулсан бөгөөд Дайчид 21 хожил, 8 хожигдолтой болжээ.
Тус тоглолтод Жульс Энглис 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Рүди Гобэр 17 оноо, 15 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Стефэн Көрри 32 оноо, Кэвин Дурант 30 оноог авсан ч бусад нь тааруухан тоглолт үзүүлжээ.