Английн лигийн цомын ¼ шигшээ тоглолтууд өндөрлөж, “Челси”, “Тоттенхэм”, “Манчестер Сити” болон “Бертон” багууд шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн билээ. Английн премьер лигийн хүснэгтийн топ дөрөвт бичигдэж байгаа багуудын гурав нь лигийн цомын хагас шигшээд үлдсэн нь энэ тэмцээнийг илүү сонирхолтой болгож байгаа юм.
Тэгвэл хагас шишээ шатанд, “Тоттенхэм” клуб нэг хотын баг болох “Челси”-тэй тулахаар боллоо. Шөвгийн наймд “Арсенал”-ыг хожиж гарч ирсэн “Тоттенхэм” ийнхүү дахин нэг хотын багтайгаа тоглох нь.
Харин “Манчестер Сити” доод лигийн “Бертон” багтай тоглохоор болж, үндсэндээ шигшээд шалгарах боломжоо илүү нэмж байна.