Английн "Арсенал" клуб багийнхаа хагас хамгаалагч Месут Өзилийг нэгдүгээр сарын солилцоо наймааны цонхоор явуулж магадгүй байна. Гэхдээ Германы аль нэг баг руу зээлээр явуулж магадгүй байгаа аж.
Лондоны багийн шинэ дасгалжуулагч Унай Эмеригийн татктикт Өзил тохирохгүй байгаа. Испаний дасгалжуулагч ч түүний тоглолт таалагдахгүй байгаа талаар хэд хэдэн удаа илэрхийлснээс хойш талбайд ч гарахгүй байгаа. Тиймээс багаасаа ямар нэг байдлаар явах нь гарцаагүй бололтой. Өзил өнгөрсөн жил гэрээгээ шинэчилж, 7 хоногт 350 мянган фунтын цалин авч эхэлсэн билээ.