ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүдийн цалинг хасах санал гаргалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-20

УИХ-ын ээлжит чуулган ирц бүрдээгүйн улмаас 6 дахь удаагаа хойшиллоо. Өнөөдрийн чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор сэдвээр үг хэлэх байсан ч ийн хуралдаж чадсангүй. 

Нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөс нааш чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлсэн. Харин УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учир ирц бүрдэхгүй хэвээр байна. 

Өнөөдрийн чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж явуулах учиртай байсан. Тэрбээр УИХ-ын даргын индэр дээрээс хэдэн гишүүн хуралдаа ирсэн, хэн хэн чөлөөтэй, хэд нь тасалсан талаар мэдээлэл өгч, ард иргэдээс уучлал гуйлаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг захирамж гаргаж, шалтгаангүй ажлаа тасалсан гишүүдийн цалинг хасах санал гаргаснаар чуулган хуралдаж чадалгүй хаагдлаа.