"Ливерпүүл" 15 дахь хожлоо авч, тэргүүн байраа хадгаллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-21

Английн премьер лигийн 18 дугаар тойргийн эхний тоглолт өнөөдөр өглөө 04:00 цагаас боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" клуб энэ тойрогт "Вулверхэмптон" багийн талбайд зочилж, тоглосон. Энэ тоглолтод "Улаанууд" өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор буулгаж авч, 44 оноотой боллоо. Мөн энэ улирлын 15 дахь хожлоо авч, хожигдоогүй цувралаа ахиулсаар байна. 

Тоглолтын 18 дахь минутад Салах гоолдож, энэ улирлын 11 дэх гоолоо оруулсан. Тэгвэл Ван Дейк  68 дахь минутад нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. "Ливерпүүл" 18 тойргийн дараах байдлаар 15 хожиж, ердөө гурав тэнцсэн супер амжилтыг үзүүлээд байна.