“Реал Мадрид” багуудын ДАШТ-д түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-22

Тив тивийн аваргуудын лигийн аварга багууд өрсөлддөг багуудын ДАШТ-ий шигшээ тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Испанийн алдарт “Реал Мадрид” клуб финалд АНЭУ-ын “Аль-Айн” багтай тулж, 4:1-ээр буулгаж авснаар багуудын дэлхийн аваргад дахин түрүүллээ.

Тоглолтын 14 дэх минутад Модрич гоолдож, тооны харьцааг нээсэн.  Улмаар Льоренте 60, Рамос 78 дахь нэ нэгийг нэмжээ. АНЭУ-ын багаас 86 дахь минутад Сиотани нэр төрийн ганц гоол оруулсан. Түүний араас 90 дэх минутад Надер өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, “Реал”-ын хожлыг баталгаажуулжээ.