Францын “Лион” клубын хагас хамгаалагч Набил Фекирийг “Реал Мадрид” клубт замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Marca-гийн мэдээлж байгаагаар Мадрид хотын баг энэ жил 25 настай хөлбөмбөгчнийг авах санал тавьсан аж.
Фекирийн “Лион”-тай байгуулсан гэрээ 2020 онд дуусах учиртай. Түүнийг Германы “Байерн”, Английн “Челси” клубүүд сонирхож байгаа юм. Тэрбээр энэ улиралд “Лион”-ы төлөө 16 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, 4 дамжуулалт өгөөд байгаа аж.