“Байерн” Видалыг “Наполи”-д 20 саяар зарахад бэлэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-26

Италийн “Наполи” клуб Германы “Байерн Мюнхэн” клубын хагас хамгаалагч Артуро Видалыг худалдаж авах гэж байна. Чили эрийн Германы багтай байгуулсан гэрээ 2019 оны зургадугаар сард дуусна.

Мөн багийн шинэ дасгалжуулагч Нико Ковач түүнийг авч үлдэхийг хүсч байгаа аж. Харин “Байерн”-ы удирдлагууд түүнийг “Наполи”-п 20 сая еврогоор зарахаас татгалзахгүй байгаа ажээ.  Видалын хувьд Итали руу буцахыг хүсч байгаагаа хэлсэн. Тэгвэл энэ наймаа болох магадлал өндөр байна.