France Football сэтгүүлээс Францын 2018 оны шилдэг хөлбөмбөгчнийг тодруулжээ. Тэгвэл энэ жилийн шилдэг тоглогчоор “ПСЖ” клубын довтлогч Килиан Мбаппе тодорчээ.
Шүүгчдийн санал хураалтаар тодруулсан энэхүү шагнал өнгөрсөн жилийн шилдгүүд саналаа өгсөн юм байна. Мбаппе энэ жил дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорсон. Мөн “Алтан бөмбөг”-ийн төлөөх өрсөлдөөнд дөрөвдүгээр байрт саналынхаа тоогоор орсон билээ.