Лос Анжелес Лейкэрс баг зул сарын тоглолтод Голдэн Стэйт Уорриорс багийг хожлоо

Б.ГАНЗОРИГ
2018-12-25

Голдэн Стэйт Уорриорс талбай дээр Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 101-127 харьцаагаар хожигдлоо. Ингэснээр тэд 23 хожил, 12 хожигдолтой болж бүсийнхээ 2-рт бичигдэж байгаа бол Лейкэрс 20 хожил, 14хожигдолтойгоор өрнөд бүсийн 4-рт байна.

Тус тоглолтод Леброн Жеймсын цавьны шөрмөс нь татаж гуравдугаар үеээс талбайгаа орхисон бөгөөд 17 оноо, 13 самбар, 5 дамжуулалтыг өгөөд байжээ. Тус багаас Кайл Кузма 19 оноо авсан бол Зубач 18 оноо, 11 самбар, Рожан Рондо 15 оноо, 10 дамжуулалтыг өгсан байна. Харин эсрэг багаас Кэвин Дурант 21 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.