Лос Анжелес Лейкэрс багийн гол тоглогч ЛэБрон Жэймс өнөөдөр Голдэн Стэйт Уорриорс багийн эсрэг тоглосон тоглолтод цавины гэмтлийн улмаас тоглолтын гуравдугаар үеэс орхилоо. Тэрбээр дахин талбайд гарааггүй бөгөөд 17 оноо, 13 самбар, 5 дамжуулалт, 1 бөмбөг таслалт хийгээд байсан байна. Харин дараагийн тоглолт болох оролцох боломжтой гэдгийг дасгалжуулагч Лук Уолтон мэдэгдсэн байна.
Харин тэрбээр хамгийн сүүлд тоглолт 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд тоглолт өнжсөн бөгөөд сүүлийн 152 тоглолт дараалан тоглоод байсан юм.