Английн премьер лигийн 19 дүгээр тойргийн хүрээнд “Челси” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 1:2-оор хожсон билээ. Энэ тоглолтод “Челси”-гийн хагас хамгаалагч Эдин Азар хоёр гоол оруулсан.
Ингэснээр өдгөө 27 настай Бельги хөлбөмбөгч Лондоны багийн төлөө бүх тэмцээнд 100 дахь гоолоо орууллаа. Ийнхүү тэрбээр “Челси”-гийн төлөө 100 гоол оруулсан 10 дахь хөлбөмбөгч болж байгаа аж. “Цэнхэрүүд”-ийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг Лампард 211 гоолтой тэргүүлдэг билээ.