Италийн Сери А лигийн 19 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тасархай тэргүүлж байгаа "Ювентус" клуб энэ тойрогт талбайдаа "Сампдория"-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 53 оноотой болж, эхний 19 тойрогт ганц ч хожигдоогүй байна.
Энэ тоглолтод зочин багаас 33 дахь минутад Куальярелла гоолдсон. Харин эзэн багаа 2, 65 дахь минутад Роналдо хоёрыг оруулж, 14 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.
Бусад тоглолтын үр дүн
Парма 0-2 Рома
Удинезе 2-0 Кальяри
Кьево 1-0 Форзиноне
Женоа 0-0 Фиорентина
Эмполи 0-1 Интер
Лацио 1-1 Торино
Сассуоло 2-6 Аталанта
Наполи 2-3 Болонья
Милан 2-1 СПАЛ