Роналдо 2010 оноос хойш анх удаа жилд 50-иас цөөн гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-29

Италийн "Ювентус" клубын төлөө хүчин зүтгэж байгаа Роналдо энэ жил буюу 2018 онд 50 гоол оруулж чадсангүй. Тэрбээр Сери А лигийн 19 дүгээр тойрогт "Сампдория"-гийн эсрэг 2 гоол оруулсан. Ингэснээр энэ жилийг 49 гоолтой дуусгаж байгаа юм. 

Тэрбээр энэ жил "Реал Мадрид" , "Ювентус" болон Португалын шигшээ багийн төлөө гоолдсон билээ.  Роналдо 2010 оноос хойш анх удаа нэг каленьдарын жилд 50-иас доош гоол оруулж байгаа нь энэ юм.  Тэрбээр 2011 онд  60, 2012 онд 63, 2013 онд 69, 2014 онд 61 гоол оруулсан. Харин  2015 онд 57, 2016 онд 55, 2017 онд 53 гоол оруулсан билээ.