"Манчестер Сити" хоёрдугаар байраа эргүүлж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-30

Английн премьер лигийн 20 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Манчестер Сити" клуб "Саутгэмптон"-ы талбайд зочилж, 1:3-аар буулгаж авснаар 47 оноотой болж, хоёрдугаар байраа эргүүлж авлаа. 

Тоглолтын 10 дахь минутад Сильва гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 37 дахь минутад энэ багаас Хейберг тэнцүүлсэн. Гэвч 45 дахь минутад Уорд-Проуз өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, араас нь Агуэро шүүгчийн мэдлийн цагт нэгийг нэмснээр багтаа ялалт авчирлаа. 

Бусад тоглолтын үр дүн

Кристал Палас 0-1 Челси 

Бөрнли 2-0 Вест Хэм 

Манчестер Юнайтед 4-1 Борнмут