Насри улирлын төгсгөл хүртэл "Вест Хэм"-тэй гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-31

Франц хагас хамгаалагч Самир Насри Английн "Вест Хэм" клубын тоглогч боллоо. Энэ жил 31 настай хагас хамгаалагч Лондонд "Вест Хэм"-ийн бүрэлдэхүүнд арваннэгдүгээр сараас хойш бэлтгэл хийж байсан аж. 

Улмаар түүнийг авах нь зүйтэй гэж багийн удирдлагууд үзсэн учраас улирлын төгсгөл хүртэл гэрээ байгуулж байгаа юм байна. Насри 2017 оны арваннэгдүгээр сараас хойш албан ёсны тэмцээнд оролцоогүй билээ.