“Челси” тэнцэж, “Манчестер Юнайтед” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-02

Английн премьер лигийн 21 дүгээр тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж буй “Челси” клуб талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч,  хуурай тэнцлээ. Ингэснээр “Челси” 44 оноотой болж, дөрөвдүгээр байраа хадгалж үлдэв.

Тэгвэл дасгалжууулагчаа сольсноос хойш учраа бүрээ хожиж буй “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт “Ньюкасл”-ыг талбайд нь  0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 38 оноотой болж, 6 дугаар байрт бичигдэж байна.  Тоглолтын 64 дэх минутад Лукаку гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Рэшфорд 80 дахь минутад нэгийг нэмснээр багтаа ялалт авчирчээ.

Бусад тоглолтын үр дүн

Вест Хэм 2-2 Брайтон
Хаддерсфилд 1-2 Бөрнли
Вулверхэмптон 0-2 Кристал Палас
Борнмут 3-3 Уотфорд