Фабрегас Английн клубүүдийн төлөө 500 дахь тоглолтоо хийлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-02

Английн премьер лигийн 21 дүгээр тойргийн хүрээнд “Челси” талбайдаа “Саутгэмптон”-тай хуурай тэнцлээ. Энэ тоглолтод Лондоны багийн хагас хамгаалагч Франсеск Фабрегас 68 дахь минутад Барклигийн оронд орж ирсэн юм.

Ингэснээр тэрбээр Английн клубүүдийн төлөө бүх тэмцээнд 500 тоглолт хийсэн шилдэг амжилтыг үзүүлээд байна. Фабрегас 2014 оноос “Челси”-гийн төлөө хүчин зүтгэж байгаа.  Өмнө нь “Арсенал”-д 2003-2011 он хүртэл тоглосон билээ.