Английн “Челси” клубын хагас хамгаалагч Сеск Фабрегас Францын “Монако” руу явж байна. Өнөөдөр тэрбээр өөрийн агент Даррен Динтэй хамт “Монако” клубын дэд ерөнхийлөгч Вадим Васильевтай гэрээ хэлэлцээрээ эцэслэн хийж, шилжүүлэх ажлыг дуусгавар болгож байгаа ажээ.
Ийнхүү Фабрегас “Арсенал”-д нэг үе хамт тоглож байсан Анригийн удирдлага дор “Монако”-д хүчин зүтгэх нь. Тэрбээр “Монако”-д 2.5 жил хүчин зүтгэж, 10 сая еврогийн цалин авах юм юм байна.