Испанийн Ла лигийн 18 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб талбайдаа “Реал Сосьедад” клубт 0:2-оор хожигдсон билээ. Ингэснээр 18 тойргийн дараах байдлаар 30 оноотой байгаа. Энэ нь 21 дүгээр зуун гарснаас хойшхи хамгийн муу үзүүлэлт аж.
2005-2006 оны улиралд “Реал” 18 тойргийн дараах байдлаар 30 оноотой байсан аж. Гэхдээ +10 бөмбөгтэй тэмцээнийг үргэлжлүүлж байжээ. Харин энэ улиралд 18 тойргийн дараах байдлаар +3 гоолтой байна. Түүнээс гадна, Мадрид хотын баг 18 тойргийн дараах байдлаар ердөө 26 гоол оруулсан. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд үзүүлж буй хамгийн муу амжилт аж. Хамгийн сүүлд 1993-1994 оны улиралд “Реал” ийм муу амжилт үзүүлж байжээ.