Английн лигийн цом буюу “EFL Cup” тэмцээний хагас шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд “Тоттенхэм” клуб “Челси”-тэй учраа таарсан бөгөөд эхний “тулаан”-аа талбайдаа хийсэн юм.
Энэ тоглолтод “Тоттенхэм” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, финалд хүрэхэд нэг алхам ойртлоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 26 дахь минутад Харри Кейн оруулж, багтаа ялалт авчирсан юм. Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 22-нд “Челси”-гийн талбайд болно.