Салах хоёр жил дараалж Африкийн шилдэг хөлбөмбөгч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-08

Английн “Ливерпүүл” клубын довтлогч Мохамед Салах 2018 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо. Энэ жил 26 настай Египетийн шигшээн шилдэг хөлбөмбөгч энэхүү шагналыг хоёр жил дараалан хүртэж байна.

Тэрбээр шилдгийн төлөө Сенагал хөлбөмбөгч, багийн хамтрагч Садьо Мане, Габон довтлогч  Пьер-Эмерик Обамеянг нартай өрсөлдсөн юм.  Салах мөн ВВС-гээс тодруулсан Африкийн шилдэг тамирчин болсон билээ.