“Милан”-д хүчин зүтгэж байгаа Аргентин довтлогч Гансало Игуаин Английн “Челси” клубт замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Энэ жил 32 настай довтлогч ирэх наймдугаар сард Лондоны багт ирэхээр тохиролцсон аж.
“Челси” түүнийг 40 сая еврогоор авахад бэлэн байгаа бөгөөд жил 8 сая ам.долларын цалин өгөх юм байна. Хэрвээ “Челси” Игуаиныг авбал Мората “Севилья” руу явж магадгүй аж.