“Сити” лигийн цомын финалд үлдэх тасалбараа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-09

Английн лигийн цомын хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд доод лигийн “Бертон” клубтай учраа таарсан “Манчестер Сити” эхний тоглолтоо талбайдаа хийж, 9:0-ээр бутниргэлээ.

Ойрын үед Европын хөлбөмбөгт гараагүй үр дүнгээр өрсөлдөгчөө хожсон “Сити” хариу тоглолтоо “Бертон”-ы талбайд хийх ч финалд үлдэхэд асуудалгүй. Тоглолтын 5 дахь минутад Кевин де Брюйне гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 30, 34, 57, 65 дахь минутиад Габрэл Жесүс покер хийж гангарлаа.

Үлдсэн дөрвөн гоолыг Зинченко 37, Фоден 62, Уокер 70, Марез 83 дахь минутад оруулж,  өрсөлдөгчөө жинхэн утгаар нь “шүүрдлээ”.