Салах “Ливерпүүл”-ийн төлөө премьер лигт 46 гоол оруулж, Рашын амжилтыг эвдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-12

Английн премьер лигийн 22 дугаар тойргийн хүрээнд “Ливерпүүл” клуб “Брайтон”-ы талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Салах оруулсан.

Ингэснээр тэрбээр “Ливерпүүл”-ийн төлөө премьер лигт 46 гоол оруулж, алдарт Иан Рашын 45 гоолын амжилтыг давж гарлаа. Ингэснээр “Ливерпүүл”-ийн төлөө премьер лигт хамгийн олон гоол хөлбөмбөгчдийн жагсаалтын 8 дугаар байрт бичигдэж эхэллээ. Жагсаалтын 6, 7 дугаар байрт Дэниэл Старриж болон  Дирк Кюйт нар 51 гоолтой бичигдэж байна. Харин тэргүүн байрт Робби Фаулер 128 гоолтой бичигдэж байгаа билээ.