“Манчестер Юнайтед” хожиж, “Арсенал”-тай оноо тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-13

Английн 22 дугаар тойргийн хүрээнд топ дөрөвт багтах, цаашлаад түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Тоттенхэм” клуб талбайдаа “Манчестер Юнайтед”-тай туллаа.  Дасгалжуулагчаа сольсноос хойш премьер лигт хожигдоогүй байгаа “Улаан чөтгөрүүд” энэ удаад ч хүчтэй өрсөлдөгчөө 0:1-ээр хожиж, ээлжит ялалтаа авсан юм.

Тоглолтын 44 дэх минутад Рэшфорд гоолдож, багтаа хэрэгтэй хожлыг авчирсан. Ингэснээр “Манчестер Юнайтед” 41 оноотой болж, зургадугаар байраа хадгаллаа. Мөн “Арсенал”-тай оноо тэнцэж, гоолын зөрүүгээр дор нь бичигдэж байна. 

Бусад тоглолтын үр дүн

Эвертон 2-0 Борнмут