Италийн цомын тэмцээний 2018-2019 оны улирлын шилдэг найман баг тодорч, ¼ шигшээн оноолт гарлаа. “Аталанта” клуб шөвгийн 16-д “Кантари” багийг хожиж, шилдэг наймд үлдсэн бөгөөд дараагийн шатанд “Ювентус”-ын аманд очлоо.
Харин “Рома” клуб доод лигийн “Виртус Энтеллу” багийг хожсоноор шилдэг наймд үлдэж, “Фиорентина”-тай тоглохоор оноолт таарсан юм. ¼ шигшээн эхний тоглолтууд энэ сарын 30-нд болно.
Шөвгийн наймын оноолт
Ювентус - Атланта
Фиорентина - Рома
Милан- Наполи
Лацио –Интер