Английн премьер лигийн 22 дугаар тойргийн хүрээнд “Манчестер Сити” клуб талбайдаа “Вулверхэмптон”-ыг 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Испани хөлбөмбөгч Давид Сильва оролцсон.
Ингэснээр тэрбээр “Сити”-гийн төлөө 267 дахь тоглолтдоо оролцож, рекорд тогтоолоо. Түүнээс илүү олон премьер лигийн тоглолтод “Сити”-гийн төлөө тоглосон хөлбөмбөгч байхгүй юм. Сильва 2010 онд “Манчестер Сити”-д ирсэн. Энэ улиралд тэрбээр премьер лигт 17 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгөөд байна.