“Челси” Игуаиныг улирал дуустал зээлэхээр тохиролцжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-16

“Милан”-д тоглож байгаа Аргентин довтлогч Гансало Игуайн “Челси” руу явахаар болоод байгаа билээ. Тэгвэл энэ жил 31 настай довтлогчийг улирал дуустал зээлээр тоглуулах асуудлыг Турины багтай тохиролцоод байгаа ажээ. Тиймээс Игуиан буцаад “Ювентус” руу явж магадгүй байна. 

Тэрбээр “Челси”-гийн дасгалжуулагч Сарритай “Наполи”-д хамтарч ажиллаж байсан. Игуаины шилжилт Моратаг “Атлетико” руу шилжих наймааг хурдасгаж магадгүй байгаа талаар ч мэдээлэл гарч байна.  Өнгөрсөн зун “Милан” Игуаиныг  “Ювентус”-ээс зээлээр авсан. Улмаар 36 сая еврогоор худалдаж авах боломжтой байсан юм. Гэвч ийнхүү “Челси” рүү явахаар болоод байна.