Дөрвөн бөх  Миндиашвилигийн нэрэмжит тэмцээнээс медаль хүртэв

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-17

ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ өчигдөр  Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бүсгүйчүүд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

68 кг-ын жинд 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа алт, 53 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга, "Аврагч" спорт хороо, "Жем бридж" ХХК-ийн тамирчин ОУХМ Б.Халиунаа, 59 кг-д спортын мастер Н.Энхтуяа нар мөнгө, 55 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин спортын мастер Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.