Түр зуур завсарлаад байсан Германы Бундес лиг эргэж ирлээ. Өнгөрсөн шөнө 18 дугаар тойргийн эхний тоглолт болж, "Байерн Мюнхэн" клуб "Хоффенхайм"-ын талбайд зочлон тоглосон юм. Энэ тоглолтод зочин баг өрсөлдөгчөө 1:3-аар хожиж, 39 оноотой болсон юм. Ингэснээр тэргүүлэгч "Боруссия Дортмунд"-аас 3 оноогоор хоцорч эхэллээ. Гэхдээ "Дортмунд" 18 дугаар тойргийнхоо тоглолтыг хийгээгүй байгаа.
Тоглолтын 34, 45 дахь минутад Горетцка дубль хийж, багтаа тэргүүлэл авчирсан. Харин 59 дэх минутад Шульц гоолдож, тооны харьцааг ойртуулсан юм. Харин 87 дахь минутад Левандовски улирлын 11 дэх гоолоо оруулж, багийнхаа ялалтыг баталгаажууллаа.