Н.Төгсцогт: Гэмтэл бэртлээ даван туулж, эргэн ирж байгаадаа баяртай байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-18

Мэргэжлийн боксын рингенд 10 тулаан хийж, бүгдэд ялсан олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 8 хоногийн дараа ээлжит тулаанаа хийнэ. Түүний 11 дэх өрсөлдөгч нь Доминиканы боксчин Клаудио Марреро юм. 

Тэгвэл Н.Төгсцогт өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичлэгээр мэдээлэл хийж, ямар чухал тулаан болохыг онцолжээ. Тэрбээр "Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна" хэмээн мэдэгджээ.