Испанийн Ла лигийн 20 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт гуравдугаар байрын төлөө тэмцэлдэж байсан хоёр баг болох “Реал Мадрид” болон “Севилья” клубүүд хоорондоо учраа таарлаа.
Мадрид хотод болсон энэ тоглолтод “Реал” өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, 36 оноотой боллоо. Харин “Севилья” 33 оноотой хэвээр үлдэж байгаа юм. Тоглолтын 78 дахь минутад Каземиро гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 90 дэх минутад Модрич нэгийг нэмжээ.
Тэгвэл “Атлетико Мадрид” клуб “Уэска”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 41 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Реал”-аас 6 оноогоор тасарсан байна. Тоглолтын 31 дэх минутад Люк Эрнандес гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Арьяас 52, Коке 71 дэх минутад нэг нэгийг нэмжээ.