Жиру Францын шигшээн төлөө 31 гоол оруулж, Зидантай зэрэгцлээ

O.Admin
2018-05-29

ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнө шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж эхэллээ. Өнгөрсөн шөнө Францын шигшээ баг Ирландтай нөхөрсгөөр тулж, 2:0-ээр хожсон. Энэ тоглолтод Францын довтлогч Оливье Жиру нэг гоол оруулсан юм.

Ингэснээр тэрбээр Францын шигшээн төлөө 31 дэх гоолоо оруулж, алдарт Зиданы хамтаар хамгийн олон гоолдсон тоглогчдын дөрөвдүгээрт бичигдэж байна. Францын шигшээн төлөө Давид Трезеге 34, Мишель Платини 41,  Тьерри Анри 51 гоол оруулсан билээ.