Испанийн Ла лигийн 20 дугаар тойргийн хүрээнд “Барселона” талбайдаа “Леганес”-тай тулж, 3:1-ээр хожсон билээ. Энэ тоглолтод “Барса”-гийн дасгалжуулагч Луис Суарез нэг гоол оруулсан.
Энэ нь түүний Ла лигт 2018-2019 оны улиралд оруулсан 15 дахь гоол байсан юм. Ингэснээр Суарез 7 улирал дараалж премьер лиг болон ла лигт 15 болон түүнээс дээш гоол орууллаа. Тэрбээр “Ливерпүүл”-д хүчин зүтгэж байхдаа хоёр улирал 23 болон 31 гоол оруулж байсаэн.
Тэгвэл “Барселона”-д ирснээс хойш таван улирал дараалан энэхүү амжилтыг үзүүллээ. Ирсэн эхний улиралдаа 25, түүнээс хойш 29, 40, 16 гоол оруулаад байгаа юм. Харин энэ улиралд 15 гоол оруулчихаад байна.