Сери А лигийн 20 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө болсон юм. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж байгаа “Ювентус” клуб талбайдаа “Кьево”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 56 оноотой болж, араасаа нэхэж буй “Наполи”-гоос 9 оноогоор тасраад байна.
Мөн “Ювентус” Сери А лигийн энэ улирлын эхний 20 тоглолтод 18 хожиж, ердөө хоёр л тэнцээд байна. Энэ удаагийн тоглолтын 13 дахь минутад Дуглас Коста гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Жан 45, Ругани 84 дэх минутад нэг нэгийг нэмжээ.