Германы “Бейрн Мюнхэн” клубт зээлээр тоглож байгаа “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Хамес Родригесыг Английн “Арсенал” клуб авахаар ярилцаж эхэлжээ. Гэхдээ зээлээр. Independent-ын мэдээлж байгаагаа Английн баг аль хэдийнэ “Реал”-ын удирдлагуудтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн аж.
“Реал”-ын хувьд ч Колумби хөлбөмбөгчнийг зарахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн юм байна. Харин Хамес өөрөө энэ улирлын төгсгөлд “Реал” руу буцах хүсэлтэй байгаа ажээ. Түүнийг Мадридын баг 2017 онд хоёр жилийн хугацаатай “Байерн”-д зээлсэн юм. Тэрбээр энэ улиралд Бундес лигт 9 тоглолтод оролцож, 3 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчихөөд байна.