Олимпийн наадамд хөнгөн атлетикийн төрөлд наймантаа түрүүлсэн домогт тамирчин Усэйн Болт хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлж байгаа ажээ.
Тэрбээр “Маш сайн туршлага боллоо. Надад багийн нэг хэсэг байх үнэхээр таалагдсан. Хөлбөмбөг хөнгөн атлетикаас огт өөр мэдрэмж өгсөн. Үнэхээр сайхан санагдсан” хэмээн ярьжээ. Болт Австралийн “Сентрал Кост Мэринерс” багийн бүрэлдэхүүнд багтаж, тоглож байсан юм. Гэвч гэрээ байгуулахаар болоход багийн удирдлагатай тохиролцож чадаагүй учраас ийн замналаа өндөрлүүлж байгаа аж.