Италийн алдарт “Эй Си Милан” клуб “Женоа”-гийн довтлогч Кшиштоф Пентекийг авахаар тохиролцоонд хүрээд байна. Sky Sport Italia-гийн сэтгүүлч Фабрицио Романогийн мэдээлснээр “Милан” 23 настай довтлогчийн төлөө 35 сая евро төлж байгаа.
Харин гэрээний хугацаа 5 жил байхаар тохиролцсон юм байна. Өмнө нь түүний наймаанд “Милан” хагас хамгаалагч Ален Халиловичийг оролцуулж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Гэвч мөнгөн дүн дээрээ тохиролцоонд хүрснээр ямар нэг тоглогч оролцуулахгүй байхаар болсон ажээ. Пентек энэ улиралд Сери А лигт 13 гоол оруулчихаад байгаа юм.