Английн лигийн цомын хагас шигшээ шатны хариу тоглолтоо “Манчестер Сити” клуб “Бартон” багийн талбайд зочлон хийж, 0:1-ээр хожлоо. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:0-ээр хожиж байгаа юм.
Ийнхүү “Сити” лигийн цомд хоёр жил дараалан финалд үлдлээ. Лигийн цомд хамгийн сүүлд “Манчестер Юнайтед” 2008-2009, 2009-2010 оны улиралд дараалан финалд шалгарч байсан билээ. Энэ амжилтыг “Сити” давтлаа. Финалд “Челси” болон “Тоттенхэм”-ийн хожсонтой нь тоглоно. Эхний тоглолтод “Тоттенхэм” өрсөлдөгчөө 1:0-ээр хожсон.