Английн лигийн цомын хагас шигшээ шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эхний тоглолтод “Тоттенхэм”-ийн талбайд 1:0-ээр хожигдсон “Челси” энэ удаад талбайдаа хүчтэй өрсөлдөгчөө хүлээж авсан юм.
Энэ тоглолтод “Челси” 2:1-ээр хожсон. Гэвч нийлбэр дүнгээр тооны харьцаа тэнцсэн учраас торгуулийн цохилтоор асуудлыг шийдэх болсон. Үндсэн цагийн 27 дахь минутад Канте гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Азар 38 дахь минутад нэгийг нэмсэн юм. Тэгвэл “Тоттенхэм”-ээс Льоренте 50 дахь минутад нэг гоол оруулсан. Ийнхүү хоёр баг нийлбэр дүнгээр тэнцэж, торгуулийн цохилт цохиход Лондоны цэнхэр баг илүү байж, өрсөлдөгчөө хожлоо. Ингэснээр финалд “Челси” клуб “Манчестер Сити”-тэй тулах нь.